Компрессорны өрөө АПУ Дэйри
Манай компани нь АПУ Дэйри-д зориулж компрессорны өрөө хийсэн байгаа. Энэхүү бүтээн байгуулалт нь Улаанбаатар хотод байрлах АПУ компаний сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрт нь зориулагдсан билээ.
Төсөл нь Ковид-19-тэй холбоотой хатуу хөл хорионы үеээр, хил гааль, орон нутгийн зам, хот хоорондын зам, хот доторхи зам хаалттай үед, тусгай зөвшөөрөл авч, манай инженер мэргэжилтнүүд асар их хөдөлмөр, ажлын ур чадвар, тэвчээр шаардагдсан төсөл байсан билээ.
Өрөө нь бүрэн тоноглогдсон. Өрөөний гэрэлтүүлэг хийгдсэн.
Компрессорыг зогсоохгүйгээр үндсэн шүүлтүүрийг солих, ресиверт болон хатаагчид засвар үйлчилгээ хийх бай-пасс буюу “тойрон гарах зам” суурилуулсан.
Компрессороос гарах халуун агаарыг хүйтний улиралд хажууд байрлах өрөөг халаах, дулааны улиралд гадагшаа гаргах агааржуулалтын шугам хийгдсэн байгаа. Агааржуулалтын шугаман дээр суурилуулсан хаалтууд нь хүйтний улиралд компрессорын өрөөг ч халаах боломжтой юм.
Агааржуулалт, тусгай тоосны шүүлтүүр, сэнс тус бүр суурилуулагдсан бөгөөд барилгын агааржуулалтын шугам нь мөн тоосны шүүлтүүрээр тоноглогдсон.
Нийт 3 компрессортой өрөө бөгөөд 1 шинэ, 2 өмнө нь ашиглаж байсан компрессор, 2 агаар хатаагч, 1 шингээгч, 1 хөргөлтийн төхөөрөмжөөр тус тус тоноглогдсон. Компрессорын өрөөг үйлдвэрлэлийн ажлыг огт зогсоолгүй үе шаттайгаар ашиглалтад оруулсан.
Бүх суурилуулалт нь гэрээний дагуу чанарын баталгаатай байдаг.
Манай компани нь баталгаат болон баталгаат хугацааны дараах засвар цогц үйлчилгээ үзүүлдэг.